Pages

Sunday, March 24, 2013

Мэдээ

Дэлхий усны өдөр буюу үнэгүйдсэн усны минь бодлого Өнөөдөр буюу 3-р сарын 22-ны өдөр “Дэлхийн Усны өдөр” тохиож байна. Энэ өдрийг дэлхийн улс орнууд усны талаарх бодлогоо дахин авч үзэж, нэгдсэн бодлоготойгоор зэрэгцэн хөгжих, хөгжлийн чиглэлээ тодорхойлж байх зорилгоор Өнөөдөр буюу 3-р сарын 22-ны өдөр “Дэлхийн Усны өдөр” тохиож байна. Энэ өдрийг дэлхийн улс орнууд усны талаарх бодлогоо дахин авч үзэж, нэгдсэн бодлоготойгоор зэрэгцэн хөгжих, хөгжлийн чиглэлээ тодорхойлж байх зорилгоор 20 жилийн өмнө НҮБ-аас зарлаж байсан. Мөн цаашид ус нь нефть, байгалийн хийгээс үнэтэй болж улс орнуудыг амьд үлдэхийн төлөөх онцгой хэрцгий дайнд хүргэнэ гэж зарим судлаачид хэлж байна. МУ-ын хүн амын тал орчим хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр болох Туулын сав газрын усны нөөц хангамж, хүрэлцээ, усны экосистемийн төлөв байдлын талаар мэдээллийн хэрэгслээр бичигдэж, яригдсаар удлаа. Гэвч энэ бүгдэд нэг зүйл хөндөгдөлгүй орхигддог… Байгаль дахь усыг ерөнхийд нь “өнгөгүй, үнэргүй, амтгүй” гэж ерөнхийлөн ангилдаг бол манай улсад “үнэгүй” хэмээх нэгэн нэр томъёо нэмэгддэг.. Үнэндээ бидний хамгаалж, гамнахыг хүсээд буй цэвэр УС хэмээх зүйл маань өнөөг хүртэл манай улсад өөрийн гэсэн үнэ цэнэгүй байсааар байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний усны үнэ хэмээн төлж буй тэр зүйл маань нэг литр усыг олзворлон түгээхэд зарцуулж буй зардал бөгөөд усны өөрийн үнэ нь үүнд шингээгүй байдаг. Харин өнгөрсөн онуудад Улаанбаатар хотын захиргаанаас энэ асуудлаар холбогдох байгууллагуудад удаа дараа саналаа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл Усны суурь үнийг тогтоох ажил хийгдээгүй хэвээр байсаар байна. Иймд бид өнөөдөр улсын хэмжээнд усны үнийг 0 төгрөг буюу үнэгүй хэмээн тооцон хэрэглэдэг. Дээр дурьдсанчлан дэлхий нийтийн чиг хандлага усны төлөөх, (амь үлдэхийн төлөөх) тэмцэлд чимээгүйхэн чиглэж байхад манай шийдвэр гаргагчид усны бодлогоо эргэн нэг харж, түүн дундаа Усны суурь үнийг тогтоох ажлыг дахин яаралтай авч хэлэлцэн, ажил хэрэг болгох цаг нь болжээ. 

                        НИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, экологийн хорооны дарга Б.Саранчимэг

Wednesday, March 20, 2013

Гэр хороолол буюу айлын хашааг цэцэрлэгжүүлэх

Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдийн төвлөрөл ихсэнээс  нийслэлд айл, өрх, машин, техник зэрэг нэмэгдсэнтэй холбогдон хотын хөрс болон агаарын бохирдол нэмэгдсэн нь хүний эрүүл аж төрөх нөхмцөлийг бүрдүүлж чадахгүй, гамшигийн хэмжээнд хүрсэн. Иймээс иргэн, айл өрх бүр өөрсдийн боломж бололцоогоороо хашаа хороондоо бага ч гэсэн ногоон бичил орчинг үүсгэх хэрэгтэй.
Цэцэрлэгжилтийн ажил нь хүнд эерэг энергийг байнга өгч, хүнийг үргэлжийн хөдөлгөөнтэй, эрүүл саруул байлгаж, орчны агаарыг цэвэршүүлж урт наслах боломжийг олгодог.


Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-эрдэнэ ҮЦХ-ийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

2013 оны 3 сарын 12- ны өдөр Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-эрдэнэ, Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга Г.Болормаа нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, санал солилцлоо.

Tuesday, January 1, 2013

Түүх

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” түүхэн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Нийт 960 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаар төлөвлөгдсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө, зураг гарч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид баталсан. Үүнээс эхний ээлжийн 30 га талбайн нарийвчилсан ажлын зураг, төсөв хийгдсэний дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж нийслэлчүүдэд үүд хаалгаа нээгээд байна 2009 онд Нийслэлийн Захирагчийн албаны харьяа Хот тохижилтын газарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ашиглалтын өмнөх захиргааг байгуулан ажиллуулж байгаад энэ ажлыг эрчимжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 30 дугаар тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ыг байгуулсан. Анх 2010 онд Б.Саранчимэг даргатай 27 хүнтэй байгуулагдаж байсан бол одоо 113 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Tuesday, April 10, 2012

Холбоо барих

Төв оффисын хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн 12 давхарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байрлана. Факс: 11-310014 Утас: 11- 316367 И-мэйл хаяг: ubparkmn@gmail.com ҮЦХ Төв оффис-ыг том газрын зурган дээр харах Талбайн байршил: • Маршлын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх, Туул голын дагуу 1280 га газрыг хамардаг. Баянмонгол хороолол болон Олимп хотхоны урд Маршал тауны зүүн талд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байна.
 

Ажиллах цагийн хуваарь