Tuesday, January 1, 2013
Түүх
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” түүхэн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Нийт 960 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаар төлөвлөгдсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө, зураг гарч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид баталсан.
Үүнээс эхний ээлжийн 30 га талбайн нарийвчилсан ажлын зураг, төсөв хийгдсэний дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж нийслэлчүүдэд үүд хаалгаа нээгээд байна
2009 онд Нийслэлийн Захирагчийн албаны харьяа Хот тохижилтын газарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ашиглалтын өмнөх захиргааг байгуулан ажиллуулж байгаад энэ ажлыг эрчимжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 30 дугаар тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ыг байгуулсан. Анх 2010 онд Б.Саранчимэг даргатай 27 хүнтэй байгуулагдаж байсан бол одоо 113 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.