Pages

Wednesday, March 20, 2013

Гэр хороолол буюу айлын хашааг цэцэрлэгжүүлэх

Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдийн төвлөрөл ихсэнээс  нийслэлд айл, өрх, машин, техник зэрэг нэмэгдсэнтэй холбогдон хотын хөрс болон агаарын бохирдол нэмэгдсэн нь хүний эрүүл аж төрөх нөхмцөлийг бүрдүүлж чадахгүй, гамшигийн хэмжээнд хүрсэн. Иймээс иргэн, айл өрх бүр өөрсдийн боломж бололцоогоороо хашаа хороондоо бага ч гэсэн ногоон бичил орчинг үүсгэх хэрэгтэй.
Цэцэрлэгжилтийн ажил нь хүнд эерэг энергийг байнга өгч, хүнийг үргэлжийн хөдөлгөөнтэй, эрүүл саруул байлгаж, орчны агаарыг цэвэршүүлж урт наслах боломжийг олгодог.


Хашаанд цэцэрлэгжилт хийх талбай нь хашааны хөл хөдөлгөөн багатай, нөмөр, дулаан, салхины урсгал цохилт багатай, нарны тусгал сайтай, тэгш талбайг сонгох нь зүйтэй.
Хашаанд ямар ямар мод сөөг таривал сайн талаар зарим нэг зөвөлгөө өгөе. Үүнд:
  1. Төрөл бүрийн модоор хийх (навчит ба шилмүүст мод)
  2. Төрөл бүрийн чимэглэлийн мод, чимэглэлийн бут сөөгнүүд (өрөл, нохойн хошуу, монос, голт бор, долоогоно гэх мэт..)
  3. Дан жимсний бут сөөгөөр цэцэрлэгжилт хийх (үхрийн нүд, чацаргана, монос, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, тошлой, давжаа алим гэх мэт..)
  4. Дан ургамлан хашлага хийх (шар хуайс, хайлаас, тэхийн шээг, боролзгоно гэх мэт..)
  5. Ургамлан хашлага, чимэглэлийн бут сөөгтэй хийх (хайлаас, шар хуайс, өрөл, монос, нохойн хошуу, чацаргана, үхрийн нүд гэх мэт..)
  6. Ургамлан хашлага (хайлаас, шар хуайс гэх мэт зүлэгтэй )
  7. Навчит болон шилмүүст модтой зэрэг олон хувилбар байж болох юм.
Энэ бүх хувилбарын алийг нь ч сонгосон, зөв зохистой харьцаагаар таривал хашаа сайхан харагдана.
Ер нь хашаандаа ногоон байгууламж хийхдээ зорилгоо зөв тогтоох нь чухал юм. Жишээлбэл:
-       Жимсийг нь амьдрал ахуйдаа ашиглана гэвэл 3 –р хувилбарыг.
-       Хэрвээ чөлөөт цагаа модны сүүдэрт өнгөрүүлэхэд зүгээр гэж бодвол 1-р хувилбарыг.
-       Эсвэл хашаандаа хавар болон зундаа төрөл бүрийн цэцэгтэй, намартаа өнгө алагласан навчтай байлгая гэвэл 2-р хувилбарыг.
-       Харин хашаа цэлгэр ногоон хивс шиг тэгээд эргэн тойрон ургамлаар хамгаалагдсан байх нь сайхан гэж бодвол 6-р хувилбарыг тус тус сонгох боломжтой.
Хүн хүний сонирхол өөр өөр байдгаас дээрхи хувилбаруудыг санал болгож байна.
Байгалыг гоо сайхны талаас нь ч юмуу сонрхол татах талааснь бүх мод сөөгийг нэр, төрөл бүрээс нь цөөн тоогоор цуглуулга хэлбэрээр тарьж болох өөр нэг хувилбар байж болох юм.
Ногоон байгууламжыг чимэглэдэг бас нэг зүйл нь нэг болон олон наст цэцгээр элдэв хээ гарган өнгө алаглуулан хийсэн цэцгийн мандал юм.
Ногоон быайгууламжийн ажил хүнээс уйгагүй ажиллагаа, их хөдөлмөр шаарддаг. Хүн хийх тутамдаа шинэ санаа төрж хийснээ хараад ахин хийх хүсэл төрдөг сайхан юм.
 

Ажиллах цагийн хуваарь